Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

101 мэдээлж байна

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн тав, галын зөрчлийн дөрөв, орон нутагт галын зөрчлийн нэг дуудлага ирүүлснээс ихэнх нь гэр, байшин шатлаа гэсэн дуудлага байжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Рашааны задгайд 30х8 метрийн хэмжээтэй нийтийн байрны шал шатаж байсныг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны  Хилчиний 30 дугаар гудамжинд 4 ханатай гэр эд хогшлын хамт, 96-04 УБК улсын дугаартай “Грес”загварын бага оворын микро автобус тус тус бүрэн шатаж байсныг, Сүхбаатар  дүүргийн 10 дугаар хорооны “Хишиг тэнгэр” ХХК-ийн нарийн боовны цехэд шарах шүүгээ, шал шатаж байсныг Аврах гал унтраах ангиуд унтраасан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн дөрөвдүгээр хэсгийн 173 тоотод иргэн М-ын өвөлжөө болон хашаанд буулгасан задгай өвс шатаж байсныг  аймгийн Онцгой байдлын газрынхан унтраажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж