Justin Bieber энгийн амьдралдаа буцахыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Justin Bieber энгийн амьдралдаа буцахыг хүсдэг

Өсвөр насныхны шүтээн болоод буй дуучин Justin Bieber хааяа алдар нэртэй болоогүй байсан энгийн амьдралдаа эргэж очихыг хүсдэг тухайгаа People сэтгүүлд ярьжээ. “Би заримдаа найз нартайгаа уулзах үедээ тэдэнд атаархдаг. Дураараа тоглож, зугаацаж дуртай газраараа сэлгүүцмээр санагдах үе хааяа гардаг. Би гэрэл зурагчдад үнэхээр дургүй болоод байгаа. Тэд хэдийгээр өөрсдийн ажлаа хийж байгаа ч гэсэн хүний амьдралыг хэтэрхий аймшигтай болгон хувиргаж байдгаа мэддэггүй байх. Та өөрийнхөө дураар ямар нэгэн зүйл хийлээ гэхэд маргааш нь нэмж хачирлаад хэвлэлийн хуудсан дээр нийтлэгдэнэ. Энэ бүхэн заримдаа үнэхээр залхмаар.

Зарим үед би зүгээр л гэртээ хариад хүүхэд хэвээрээ байхыг хүсдэг. Гэхдээ би гэртээ байсан бол энэ бүх гайхалтай зүйлсийн нэгийг ч хийж чадахгүй байх байсан гэж бодохоор шал өөр болдог” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж