
Мөн тэрбээр Бродвейн “How to Succeed in Business Without Really Trying” нэртэй мюзиклд тоглохоор болсон билээ. Өмнө нь 2008 онд “Equus” нэртэй мюзиклд тоглож байсан туршлагатай юм.
Shepherd Mead-ын “How to Succeed in Business Without Really Trying” нэртэй номноос сэдэвлэн бүтээсэн энэхүү мюзиклд гол дүр болох J.Pierrepont Finch-ын дүрд тоглох юм. Finch нь цонх цэвэрлэгч бөгөөд тэр өөртөө туслах номын зөвлөгөөг амьдралдаа зарчим болгосноор энгийн нэгэн залуугаас зар сурталчилгааны компанийн дэд захирал болтлоо өсөн дэвшдэг байна.
Найруулагчийнх нь хэлснээр Finch-ын ер бусын, гайхаш төрүүлсэн амжилтын карьераас гадна нарийн бичиг бүсгүй Rosemary Pilkington-той үүсгэсэн хайр дурлалынх нь адал явдлын тухай мөн гарах гэнэ.
Н.Наран