Kim Kardashian нүцгэн биеэрээ гайхууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Kim Kardashian нүцгэн биеэрээ гайхууллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Реалити шоугаар нэрд гарсан хамгийн сенсаацитай оддын нэг Kim Kardashian W  сэтгүүлийн хуудаснаа нүцгэн зургаа авахуулжээ. Энэ нь Холливуудын дур булаам, тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтад үргэлж дээгүүрт жагсдаг түүний анхны нүцгэн зураг биш бөгөөд өмнө нь “Bazaar” болон “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авхуулж байсан ба төгс галбиртай хэмээн өөрийгөө тодотгодог. Тэрбээр уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би бага зэрэг таргалалттай байж магадгүй, Бас биеийн зарим нэг хэсгээрээ галбираа алдсан ч байж магад. Гэхдээ л би өөрийнхөө биеэр бахархаж, өөртөө сэтгэл хангалуун байна” гэж ярьжээ.

    Мөн тэрбээр саяхан Эдгээр өөрсдийн брэнийн бүтээгдэхүүнүүдээ албан ёсны вэб сайтаараа худалдаж байгаа ба мөн Лос-Анжелес хотноо байрлах нэрийн дэлгүүрээрээ худалдаалж эхлээд байгаа. Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч эрэлт ихтэй байгаа учраас Нью-Йорк хотод дэлгүүрээ нээхээр болсон байна. Эгч дүү гурав биеийн хэмжээ нь харилцан адилгүй ба өөрсдийн онцлогт тохирсон хувцас, гутал гаргасан нь бүсгүйчүүдэд сонголт хийхэд нь дөхөм болсон хэмээн тэд үзэж байгаа аж.
    Тэд ирэх арваннэгдүгээр сард тус бүрдээ таван загвар гарган шинэ коллекци гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж