Мэдрэмжийг уруу татах нь

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Мэдрэмжийг уруу татах нь

Эрчүүд харж дурладаг гэдгийг бид мэднэ. Гэвч Victoria"s Secret-ийн торон дотуур хувцастай бүсгүйчүүдээс өөр эр хүний сэрлийг өдөөдөг зүйл бас бий.  Энэ бол таван мэдрэхүйгээр тоглох арга.
Хараа
Улаан хувцас.  Нью Йоркын Рочестерын их сургуулиас  судалгаа явуулахад ихэнх эрчүүд улаан хувцастай эмэгтэй  тачаангуй харагддаг гэж хариулжээ.  Валентины өдрийн бэлгэдэл улаан зүрх, дотуур хувцаснаас авахуулаад улаан өнгийг хүмүүс дур тачаалын өнгө гэж ойлгодог байна.
Үнэр
Үнэртэн түрх. Гэхдээ бүсгүй хүний өөрийн давтагдашгүй  үнэр эр хүний сэтгэлийг татах илүү хүчтэй аж.  Хүн болгонд гарын үсэг гэж байдаг шиг  онцгой үнэр ч бас байдаг. Тэр үнэр нь эсрэг хүйстнийхээ  анхаарлыг  татаж,  дур хүслийг нь  асаах ер бусын хүчтэй аж.  Тиймээс усанд орсныхоо дараа элдэв лосьон түрхэх ч шаардлагагүй. Учир нь таны өөрийн  үнэр бол хамгийн сайн сэрэл өдөөгч.  
Амт
Шоколадтай хайрцгаа нээ. Хайртай хүнээ шоколадаар дайлах  тааламжтай санагдах төдийгүй  шоколадны  амт  уураг тархинд серотонин ялгаруулж,  хүн дурлах үед бий болдогтой адил гормоныг  үүсгэдэг байна.  
Дуу
Жаахан чимээ гаргаад өг.  Эрчүүдийн сэтгэл дундуур үлддэг зүйл бол хамгийн эгзэгтэй үед эмэгтэйчүүд дуугаа хураадаг явдал. Тиймээс  хүсч байгаагаараа хашгир.  Юу хүсч байгаагаа харуул.  

Шүргэлт
Эрчүүд тэврүүлэх дургүй гэж бодож байна уу?  Мэдээж үгүй. Тэврэлдэх үед тархинд  дурлалын гормон  окситосин ялгардаг учраас  дур тачаалыг  улам асаадаг  байна. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж