
Тайлбар хийхээс татгалз. Энэ бол гарцаагүй хамгийн чухал нь. Ялангуяа анх удаа болзож байгаа бол. Зэвүүн дарга, сүүлийн хэрчим пиццаг чинь хайр найргүй үмхэлж орхисон өрөөний найзынхаа тухай ярих ч эрх байхгүй гэдгийг сануулъя. Мөн ямар ч тохиолдолд ажлынхаа тухай ярьж болохгүй. Хэрэв та санамсаргүй үг алдаж орхивол бушуухан эерэг тал руу эргүүлэх хэрэгтэй. Өөр эерэг хандлагатай зүйл ярьж, сэдвээ өөрчил. Хэрэв анхны өдрөөсөө эхлэн тайлбар тавьж эхэлвэл харьцааны сэтгэл хөдөлгөм сайхан зүйл үгүй болно.
Хобби. Бид бүгд л найзуудтайгаа зугаалж, гэр бүлтэйгээ хамт байж, спортоор хичээллэж, үдэшлэг дээр наргих дуртай. Харин энэ талаар болзоондоо ярих нь уйтгартай. Харин онц сонирхолтой болсон явдал, эсвэл та наргианч хүн бол өөртөө тохиолдсон зүйлээ ярьж өг. Сонирхолтой, хөгжилтэй яриа мартахын аргагүй сэтгэгдэл үлдээнэ.
Экс хүчин зүйл. Таны анхны эсвэл тав дахь болзоо байсан ч таны экс эерэг сөрөг талаараа ярианы сэдэв болж чадахгүй. Хэдийгээр салаад хэдхэн сар болж байгаа байсан ч тэр энэ талаар үг сөхөөд хэрэггүй. Бидэнд бүгдэд маань өнгөрсөн үе байдаг. Иймэрхүү яриа нөгөө хүнд таныг хуучин амрагаасаа одоо ч салж чадаагүй байгаа мэт санагдана. Зарим нэг зүйлийг мэдэхгүй өнгөрсөн нь дээр байдаг. Мэдлээ гээд хэн нь ч хожихгүй.
Тэнэг асуулт. Ажил, гэр бүлийн талаарх стандарт асуулт байж болох ч түүний аялал, мөрөөдөл, хүүхэд байхдаа ямар байсан, ямар алдартай хүнтэй уулзахыг хүсдэг хэнд хамаатай юм бэ? Хайрцагнаасаа гар.
Санал хэлэхээ хойш тавь. Түүний буддист, эсвэл христэд итгэгч байх эрхийг өөрт нь үлдээ. Таны саналыг асуугаагүй бол шүү дээ.
О. Халиун