
Тоглоомын ийм хэлбэр сүүлийн үеийн Fable, Resident Evil гэх мэт тоглоомуудад бага зэрэг байдаг гэдгийг тоглоом сонирхогчид мэдэж байгаа байх. Тэгвэл уг тоглоомын дараагийн анги Deus Ex: Human Revolution ирэх оны хоёрдугаар сард худалдаанд гарах ажээ.
Ирээдүйн Детройт хотод үйл явдал нь өрнөх бөгөөд та Адам Женсений дүрээр тоглох болно. Та цагдаагийн газрын хүүр хадгалах газар дахь цогцос дотор нуусан нэгэн чипийг олох үүрэгтэй. Түүнийг бүх цагдаагийн гэмгүй ажилтныг устгаад орно уу, тэдэнд худлаа хэлээд орно уу, эсвэл нууцаар орно уу таны л мэдэх хэрэг. Яг ийм төрлийн тоглоомууд сонирхолтой байдаг шүү дээ.
Эх сурвалж: “Компьютер таймс”
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү