Таван шараас 22-ын товчоо хүртэлх замд өргөтгөл хийнэ | News.MN

Таван шараас 22-ын товчоо хүртэлх замд өргөтгөл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Таван шараас 22-ын товчоо хүртэлх замд өргөтгөл хийнэ

Нийслэлийн Сонгиноaaхайрхан дүүргийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа Ц.Болд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай үр дүнгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Таваншарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10,6 км, Таваншар-Толгойт чиглэлийн болон Нарангийн энгэрийн авто замуудад өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээс гадна хоёр ч хороонд хороо, цагдаа, өрхийн эмнэлэгийн цогцолбор барина гээд өнөө жил тус дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнөөдөр хотын дарга Г.Мөнхбаяр Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог, “Багачууд хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал А.Ариунаа нартай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

hiichih bailguidee

Avatar

dorj 2010-03-24 127.0.0.1

saihan l medee bnaunen baih boltugai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж