Рюди Фернандез 50 мянган ам.доллараар торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Рюди Фернандез 50 мянган ам.доллараар торгуулжээ

NBA-ын “Портлэнд Блейзерс” багийн тоглогч Рюди Фернандезийг 50 мянган ам.доллараар торгох шийдвэрийг NBA даваа гаригт гаргажээ. Учир нь испани тоглогчийн төлөөлөгч нь “Фернандез цаашид Портлэндэд тоглохыг хүсэхгүй байгаа” хэмээн мэдэгдсэнтэй холбоотой гэнэ. Фернандезийн төлөөлөгч Жерард Деймс Портлэндын радио сувгаар мэдээлэл хийж, шинэ улирлын өмнөх тоглолтууд хэдийнэ эхэлчихээд буй энэ үед Фернандез гэрээ санаж байгаа, цаашид NBA-д тоглох хүсэлгүй байгаа талаар ярьсан нь торгуулах шалтгаан болжээ.
Фернандез наймдугаар сард мөн л өөрийн төлөөлөгч Энди Миллерийн хийсэн мэдэгдлийн улмаас 25 мянган ам.доллараар торгуулж байсан юм. Харин тухайн үед Фернандезийг энэ улиралд Европын лигт тоглохыг хүсч байгаа талаар мэдэгдэж байв.
Тэрбээр өнгөрсөн улиралд “Трейлблейзерс”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо 8,1 оноо, 2,6 удаагийн самбараас бөмбөг авалт мөн 2,0 оновчтой дамжуулалтыг дунджилсан юм. Улмаар гэмтлийн улмаас 20 тоглолт өнжсөн билээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж