
Мөн уг гал унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар Х.Батбилэг, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дээд ахмад Я.Ишжамц, болон холбогдох хэлтэс, ангиийн мэргэжилтнүүд, захирагч, аврагчид нийлсэн 65 албан хаагчид ажиллажээ. Мөн гал унтраах зориулалтын насосны автомашин зургаа, ус тээвэрлэгч тав, гэрэл холбоо тусгай зориулалтын автомашин нэг, шуурхай албаны автомашин хоёр, нийт таван ангийн зургаан тасаг, 14 автомашин, техник зэвсэглэмж ашиглажээ.
Одоо уг шатахуун түгээх станцад ассан галын шалтгааныг тодруулах ажлыг холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.
П.Наран