
“Аэрофлот” компанийн Москва-Улаанбаатарын чиглэлийн “Аэробус-А320” онгоцонд зодолдож нислэг саатуулсан Г.Төмөр, Н.Алтангэрэл, А.Бэгзсүрэн нарт Эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-д шалгах болсон байна. Тэд энэ сарын 8-9-нд шилжин шөнийн “Аэробус-А320” онгоцонд зорчиж явахдаа согтуу зодолдсон тул нислэгийн багийн ахлагч зорчигчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шөнийн 01цагт “Большое Савино” нисэх онгоцны буудалд газардсан байна. Улмаар зодоон үүсгэж танхайрсан монголчуудыг холбогдох хууль хяналтынханд хүлээлгэн өгсөн аж. Одоогоор онгоц саатнаас үүдэн тус компанид учирсан хохиролын хэмжээг тогтоогүй байна.
Н.Түвшин