НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ирэх сарын 02-ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Монголын ТББ-ын Форумын гишүүдын дунд “UPR – нөлөөллийн үйл ажиллагаа” сэдэвт уулзалт өнөөдөр 15-17 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох аж. Уулзалтын үеэр UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны явц, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, ТББ-ын Форумаас хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хүргүүлэх захидлын төслийг хэлэлцэж батлах юм. Энэ үеэр UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайханы Үндэсний илтгэл болон ТББ-ын мэдээлэлд хийсэн харьцуулалт, ТББ-дын Үндэсний илтгэлд өгсөн дүгнэлтийг танилцуулна.
Дашрамд дуулгахад, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рүү илгээсэн Үндэсний илтгэл, Монголын ТББ-дын форумын илтгэлүүд болон бусад мэдээллийг www.upr-mongolia.mn вэб сайтаас үзэж болох аж.
Дашрамд дуулгахад, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл рүү илгээсэн Үндэсний илтгэл, Монголын ТББ-дын форумын илтгэлүүд болон бусад мэдээллийг www.upr-mongolia.mn вэб сайтаас үзэж болох аж.
П.Наран