
Уурхайн гүнд нурангад дарагдсан уурхайчдыг аврах ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо гэж ерөнхийлөгч мэдэгдээд аврах ажиллагаа эхлэх энэ гайхамшигт үе мөчид оролцож, уурхайчдын гэр бүлийнхэнтэй уулзана гэж мэдэгдсэн аж.
Ерөнхийлөгч “Зөвхөн 33 уурхайчид төдийгүй эв нэгдэл,итгэл найдварын сэргэн мандалтын үе, Чили болон дэлхий дахинд уурхайчдын төрүүлж байсан итгэлийн биелэлийн үе ирж байна” гэж онцлон хэлжээ.
Эквадорын ардчилсан үйл явцад дэмжлэг үзүүлэхээр Кито хотод даваа гаригт хүрэлцэн ирсэн ерөнхийлөгч Пиньера уурхайчдын амь насыг аврах үйлст дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн “найрсаг харилцаатай” улс орнуудад талархаж буйгаа илэрхийлээд уурхайчдыг аврах ажиллагаа нь зөвхөн Чили улс төдийгүй дэлхий дахинд баяр баясгалан авчрах болно гэсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг