Хөдөлмөрийн хуульд нэмэлт оруулахыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуульд нэмэлт оруулахыг хэлэлцэнэ

УИХ дахь байнгын хороодын өнөөдрийн хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эхлэнэ.
Тус хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал  Эрүүл мэндийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Энэ хуулийг дагалдан хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг авч үзэх юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай  хуулийн төслийг мөн хэлэлцэхээр болжээ.  
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудалд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд орж байна. Түүнчлэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж