УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш хуралдаж төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Одоогоор 2008 оны нэгдүгээр сарын 29 өдөр батлагдсан Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээний тухай тогтоол үйлчилж байгаа юм. Тус тогтоолоор албан тушаалын зэрэг дэвээр нь сарын цалингийн хэмжээг нэг сая ерэн таван мянган төгрөгнөөс таванзуун гучин найман мянган төгрөг хүртэл хэмжээтэйгээр тогтоосон аж.
Цалин тэтгэвэрийн нэмэгдэлтэй хамт орж ирсэн Төрийн өндөр албан тушаалтны цалинг өөрчлөх эсэх, хэрхэн өөрчлөх асуудал ийнхүү Байнгын хорооны хурлаар орж байна.
Хуралдаанаар мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болно.

Б.Мандах