Жүжигчин Ч.Ундрал СТА болов

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ч.Ундрал СТА болов

“Hero Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” уран сайхны кино өнгөрсөн ням гаригт кино театруудад нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр тус кинонд Хандмаагийн дүрд тоглосон жүжигчин Ч.Ундрал соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Жүжигчин Ч.Ундрал “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд хоёрдугаар дүр буюу туслах дүрд тогложээ. Тэрбээр дуучин Б.Амархүүгийн эхнэрийн дүрд тоглосон бөгөөд найруулагч Б.Баатарыг үргэлж эхнэрээ гол дүрд тоглодог байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж