Хавьсгана адуунд халтай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хавьсгана адуунд халтай байна

Говьд хавьсгана гэж цэхэр ногоон ургамал бий. Уул нь хавьсгана гэдэг нь тагжир чулуулаг хөрсөнд 20 орчим см урттай ургадаг, гашуувтар амттай, сүү мэт  шүүстэй ургамал. Ердийн ургацаараа малд нэг их хортой нь мэдэгддэггүй. Энэ жилийн газрын гарцаас улбаалаад Дундговь аймгийн Гурвансайхан, Баянжаргалан сумын нутагт ургасан хавьсгана “Журд” мотоциклийн дугуйны тэг дундуур татахаар багшран ургажээ. Тэнд хавьсгана идсэн адуу өвчилж эхэлсэн мэдээ аймгийн холбогдох албанд ирсээр байна. Адуу хавьсгана идээд түгжрэн нүд аних тохиолдол сүүлийн үед ихэсчээ. Өнгөрсөн өвөл Гурвансайхан сумын нутагт оторлож явсан аймгийн алдарт уяач Б.Содномбаатарын аймгийн наадамд түрүүлсэн азарга өвсний хордлогоор үхсэнийг хавьсгана идээд түгжирсэн гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж