Мандалговийн замыг засч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Мандалговийн замыг засч эхэллээ

Мандалговийн төвийн авто зам сүүлийн 15 жил засвар үйлчилгээ хийгээгүйгээс эвдэрч энхэл донхол, ухагдсан нүх ихтэй болсноос зорчигчдын тав тухыг алдуулж, эвдрэл хэмхрэл ихэсч байгаад сэтгэл эмзэглэсэн таксний үйлчилгээ эрхлэгчид  аймгийн болон сумынхаа Засаг даргад гомдол мэдүүлсэн тухай урьд мэдээлсэн билээ. Энэ дагуу  аймгийн төвийн зам засварын ажлыг өнөөдөр эхлүүлж, аймгийн Засаг дарга Д.Чандмань тууз хайчиллаа. Энэ жил 47 сая төгрөгийн төсөвт өртөгтэй  уул ажлыг дуусгаснаар төвийн замын энхэл донхол, оорхой, цоорхойг нөхөж дараа жилд замыг бүхэлд нь тэгшлэн цардахаар тооцоолж байгаа аж. Зам засварын ажил оройтож эхэлсэн нь олон учир шалтгаантай  ч  ирэх жилийг хүлээлгүй засварыг ийнхүү эхлүүлж,  гадаа 0 хэм хүрч хүйтрэхээс өмнө амжуулах нь иргэдийн санаа сэтгэгдэлд нийцнэ гэж үзэж байгаагаа аймгийн Засаг дарга Д.Чандмань энэ үеэр илэрхийллээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж