Э.Одгэрэл эротик дүрд тоглоогүй

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Э.Одгэрэл эротик дүрд тоглоогүй

Мөнхийн залуу хатагтай, топ модель Э.Одгэрэлийг “Татар ажиллагаа” уран сайхны кинонд эротик дүрд тоглосон хэмээн мэдээлэл хэвлэлээр цацагдаж шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ бүхэн худал байжээ. Өнгөрсөн ням гаригт “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн бөгөөд топ модель Э.Одгэрэл “Өрнө дорно” банкны захирлын нарийн бичиг Байгалийн дүрд тоглосон байв. Түүнийг жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Тулга банк дээрэмдэх үеэрээ хүчиндэх гэж оролцох боловч Б.Амархүү /Тайвнаа/ орж ирснээр түүнийг зогсоодог аж. Киноны энэ хэсэг тийм ч сүртэй эротик зүйл гардаггүй аж. Киног бүтээгчид энэ талаараа хэлэхдээ “Э.Одгэрэлийн хувьд хүн харахад тийм аймаар дүрд тоглоогүй ээ. Тиймээс та бүхэн санаа зовох хэрэггүй” гэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж