Хамгийн хөгжилтэй нь Д.Батсүх

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хамгийн хөгжилтэй нь Д.Батсүх

Энэ сарын 10-нд нээлтээ хийсэн “Татар ажиллагаа” уран сайхны кинонд “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх Гялбаа хэмээх программист залуугийн дүрийг бүтээжээ. Түүний дүр хошин шогийн жүжигчдээс илүү хүмүүсийг инээлгэж байсан юм. Бүтэлгүй, муу санаатай программист Гялбаа хэмээх залуугийн дүрийг Д.Батсүх жинхэнэ амьдруулж чадсан гэж хэлж болно. Д.Батсүхийг хамтран ажилласан уран бүтээлчид нь дүгнэн хэлэхдээ “Д.Батсүх бол ямар ч мэргэжлийн жүжигчнээс илүү чадвартай, дүрээ амьдруулж чаддаг хүн. Ямар ч хүн Д.Батсүхийг бүтэлгүй залуугийн дүрд тохирно гэж бодож байгаагүй байх. Гэвч Гялбаа хэмээх залуугийн дүрийг Д.Батсүх үнэхээр гайхалтай гаргаж чадсан” гэв. Харин энэ талаараа дуучин залуу хэлэхдээ “Дуучин болохоор жүжиглэнэ гэхээр хэцүү санагдаж байсан ч мэргэжлийн жүжигчид намайг дэмжиж, надад зөвлөж байсан учир дүрээ сайн гаргасан байх гэж бодож байна. Гэхдээ үзэгчид л шүүх байх даа” гэсэн юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж