Улаанбаатарт өнөөдөр 6-8 хэм дулаан

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өнөөдөр 6-8 хэм дулаан

Өнөөдөр Улаанбаатар хотод  үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө 6-8 хэм дулаан. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрнэ. Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 870  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнаихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Нийт нутгийн хувьд авч үзвэл төвийн нутгийн  зүүн хэсгээр цас бударч, хүйтэн салхитай байна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2  хэм  хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар  5-10 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж