“Sony Ericsson”-ы гар утасны удирдлага 69 еврогийн үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

“Sony Ericsson”-ы гар утасны удирдлага 69 еврогийн үнэтэй

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн нэг Sony Ericsson компани LiveView хэмээн нэрлэсэн гар утасны удирдлагынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Ирэх сарын эхээр худалдаанд гарах энэхүү шинэлэг санаа бүхий бүтээгдэхүүн 69 еврогийн үнээр худалдаалагдах аж. Овор багатай, уг жижигхэн төхөөрөмжийг бугуйн цагны адилаар гартаа зүүж ашиглах боломжтой. Түүнчлэн гар утсаа хаана ч орхиод явсан байсан хамаарахгүй, удирдлагынхаа тусламжтайгаар ирсэн дуудлагад хариу өгч, мессежийг унших боломжтой гэнэ. Харин дутагдалтай тал нь гэвэл зөвхөн Android 2.0 болон түүнээс сүүлд гарсан хувилбарын үйлдлийн системтэй гар утсанд ажиллах юм. Мөн LiveView төхөөрөмжийг ашиглахын тулд гар утсандаа тусгай программ хангамж татаж суулгах шаардлагатай гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж