Gresso аялагчдад зориулсан тансаг гар утас гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Gresso аялагчдад зориулсан тансаг гар утас гаргалаа

Тансаг, чамин гар утас үйлдвэрлэгч Gresso компани үргэлж аялалд гарч, дэлхийгээр хэрэн хэсэх дуртай аялагчдад зориулан Luxor World Time нэртэй ээлжит бүтээлээ өргөн барилаа. Зураг дээр байгаагаас харвал энэүү гар утасны хэрэглэгчид нэгэн зэрэг зургаан улсын цагийг харах боломжтой юм. Гар утасны арын хэсэгт дэлхийн бизнесийн төв болсон гол хотууд болох Токио, Москва, Парис, Лондон болон Нью-Йорк хотуудын цаг гарах ажээ. Харин зургаа дахь хэсэг нь хоосон байх ба хэрэглэгч өөрийн хүссэнээр тохируулах боломжтой юм. Энэхүү арын хэсгийг 97 каратын саффир чулуугаар чимэглэсэн бөгөөд гар утас бүхэлдээ хэт хөнгөн титан материалаар бүтээгджээ. Түүнчлэн өндөр техник, технологи ашиглан гаргаж авсан керамикаар бүрсэн учир эдэлгээний туршид элэгдэж, ховхроно гэсэн асуудал огт гарахгүй аж. Дашрамд сонирхуулахад, уг материалыг зөвхөн сансрын үйлдвэрлэлд ашигладаг байна. Мөн гар утасны товчлуур болгон нь саффир, болор шигтгэсэн ажээ.
Luxor World Time гар утас 6000 ам.долларын үнэтэй юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж