Хором бүрээ үнэтэйд тооц

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хором бүрээ үнэтэйд тооц

Жүжигчин Этан Хаукын гол дүрд нь тоглосон “ Нар мандахаас өмнө” кинонд  хайртай хос  өвдөглөн суугаад бие биенээ ширтдэг.  Бурхан л тэднийг хөдөл гэж хэлэхгүй бол тэдний хэн ч ам нээхгүй шинжтэй байдаг.  Хэдэн цагаар ингэж суусны дараа тэд гэрлэдэг юм. Харин  бид танд ердөө гурван минут санал болгож байна.  
Хосуудын  хамтдаа хийж байгаа зүйлд цаг хугацаа хамаагүй болдог. Хамт байгаа хором бүр нь үнэтэй байдаг учраас  тэдэнд уйдах боломж олдохгүй. Тиймээс хайрттайгаа шинэ адал явдал хай. Унтлагын өрөөнд ч шинэ адал явдалтай учирч болно.
Нэг нэгэндээ хоол халбагадаж өгөх нь хамгийн  эротик  үйлдэл. Мөнгөн халбага сэрээг март. Зүгээр л гараараа авч түүнийхээ аманд хийж өг.  
Шоколад болон хясаа хосуудын дур хүслийг  төрүүлдэг тул хайртдаа шоколадтай бялуу, хясаатай хоол хийж өгөөрэй.  Мөн саяхны нэгэн судалгаа хулуу болон лавендарын үнэр нь эр хүний цусыг хөөргөж, дур хүслийг төрүүлдэг гэдгийг нотолсон юм.  
Гар гараасаа хөтлөлцөн яваа хостой  хаа сайгүй л тааралдаж байдаг.  Энэ нь ямар ч тайлбаргүйгээр  хамтдаа бүгдийг  даван туулна гэж байх шиг  санагддаг.
Мэдээжийн мэт санагдаж болох ч хүүхэдтэйгээ тоглоход хосуудын дурлалын гормон ялгарч,  бие биедээ улам дотно болдог байна. Хайр дурлалын бэлэг тэмдэг хүүхэд хосуудыг холбож, хамтдаа улам ихийг бүтээх урам  зориг хайрладаг.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж