
“Улаан чөтгөрүүд”-ийн ахмад тоглогч Райн Гиггз Нанигийн “Манчестер Юнайтед”-д үзүүлэх нөлөө нь одоо л Криштион Рональдугийнх шиг болж байна гэж үзэж байгаа аж. Нанигийн хувьд энэ улиралд үнэхээр гайхалтай байгаа бөгөөд Антонио Валенсия хүнд гэмтсэн учраас Нанид жигүүрт ноёлох боломж гарч ирээд байгаа. Португаль хагас хамгаалагч одоогийн байдлаар Премьер лигт хоёр гоол, таван дамжуулалт хийгээд байна. Харин “Евро-2012”-ын урьдчилсан шатанд Данийн шигшээг 3:1-ээр хожиход хоёр гоол оруулж, гурав дахь гоолыг Рональдуд бэлдэж өгсөн юм. Гиггз “Нани өндөр төвшинд орох алхмаа хийхэд бэлэн болжээ. Энэ улиралд тэр хэдийнэ 7, 8 гоол оруулчихаад байгаа. Гэхдээ миний бодлоор тэр үүнээс ч илүүг хийж чадна” гэсэн байна. Рональду “МанЮ”-г орхисноос хойш Нанид түүнийг орлох хүндхэн үүрэг оногдсон. Энэ талаар “Криштиано зүүн жигүүрт гоцлон тоглолт хиж,н гайхалтай цохилтуудыг 16-гийн талбайн гаднаас хийдэг байсан. Нани ч түүн шиг чадвартай гэдгээ Болтоны эсрэг тоглолтонд тод харуулсан” хэмээн Гиггз нэмж хэлжээ. Мөн тэрбээр “Би багийнхаа жигүүрийн тоглогчдод ахмад тоглогчийн хувиар хамгаалах талаар зааж зөвлөдөг. Довтолгоонд сайн оролцдог залуус хамгаалах тал дээр дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Нани бол сайн сонсогч, мөн сайн сурагч. Тэр энэ жил өөрийгөө бүрэн харуулах хэрэгтэй байна. Тиймээс заавал 20-с дээш гоолыг хийх хэрэгтэй” хэмээжээ.
Score Studio