Ажлынхаа байранд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Ажлынхаа байранд нас баржээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбулангийн гудамжны …тоотод нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн  газарт иржээ. Мэдээллийг шалгахад уг тоотод амьдардаг  Ж гэрийнхээ тоононоос боомилсон байдалтай нас барсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын зусланд байрлах “Хасу центр” амралтын газар нас барлаа гэсэн дуудлага иржээ. Тус төвийн менежер Ц  ажлынхаа байранд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж