Хурандаа Г.Ганбатыг хэрэгт холбогдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Хурандаа Г.Ганбатыг хэрэгт холбогдоогүй гэв

АНУ-ын иргэн Жорж Чайлмерсийг  Улсын мөрдөн байцаах газраас “Монгол банк” залилсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар  бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сард шүүхээр болсон ч тэрбээр шүүх ажиллагаанаас оргон зайлсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт түүний оргон зайлуулахад  Буянт-Ухаа дахь боомтын хилийн шалганы 0128 дугаар ангийн захирагч хурандаа Г.Ганбатыг  холбогдуулан  Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан  юм. Энэ мэдээлэл огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг УМБГ-ын энэ сарын 08-ны өдрийн 10/1а-7172 дугаар албан бичгээр тодорхойлжээ. Тиймээс хурандаа Г.Ганбат Жорж Чайлмерсийг  оргуулсан хэрэгт огт холбогдолгүй аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж