Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл өсчээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны эхний есөн сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1341.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 175.2 тэрбум төгрөг буюу 15 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд хайлуур жоншны баяжмал, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 35.1 хувиас 2.3 дахин,  зүсмэл материал, бетон дэр, шохой, шахмал түлш, катодын зэс, амтат ус, ундаа, эсгий, архи, ган төмөр хийц, дарс, цемент, тараг, пиво, гурил, металл цувимал, сүү, цул бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5 хувиас 2.5 дахин өссөн нь нөлөөлжээ.

 Харин есдүгээр сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрс олборлолт 88.3 хувь, газрын тос, шатдаг хий олборлолт 41.1 хувь, бусад ашигт малтмал олборлолт 23 хувь нэмэгдсэн байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт  төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл 43.5 хувь, резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл  41.3 хувь,  хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт 34.7 хувь, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл  33.4 хувь,  химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 31.2 хувь,  төмрийн үйлдвэрлэл 28.3 хувь,  мод, модон эдлэл үйлдвэрлэл 23.6 хувь,  нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа 14.2 хувь,  кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл 12.7 хувь,  нэхмэлийн үйлдвэрлэл 11.3 хувь,  тамхи үйлдвэрлэл 0.2 хувь,  цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл  6.6 хувиар тус тус өссөн дүнтэй байгааг Үндэсний статистикийн газраас онцоллоо.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж