Төсвийн зарлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлага нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ  оны эхний есөн  сард 2078.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 414.3 тэрбум төгрөг буюу 24.9 хувиар нэмэгдсэн  байна. Энэ нь дээрх хугацаанд татаас, шилжүүлэг 169.7 тэрбум төгрөг  буюу 30.6 хувь, бараа, үйлчилгээний бусад зардал 61.8 тэрбум төгрөг  буюу 23.6 хувиар өссөнөөс шалтгаалжээ. Хөрөнгийн зардалд оны эхнээс  331.8 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 67.5 тэрбум төгрөг буюу 25.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 5.1 тэрбум төгрөг буюу 37.2 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 72.6 тэрбум төгрөг  буюу 29.0 хувиар өссөнтэй холбоотой байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж