”Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

”Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдаан болно

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад оюутан залуусын санал санаачлагыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ”Цэвэр орчин, эрүүл амьдрал” илтгэлийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдаанд оролцох хүсэлтэй оюутнуудын илтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл “Хангарьд” ордны 601 тоот хүлээн авах юм байна. Тэмцээн хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд шалгарсан 20 оюутны материалыг дараагийн шатанд хэлэлцүүлж шилдгийг тодруулах аж. Уралдааныг зохион байгуулагч О.Оджаргал оюутнууд илтгэлдээ судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, амьдралд хэрэгжих боломжтой шинэ санааг дэвшүүлсэн байх шаардлагатай гэлээ.  

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж