Хятадын компани Техаст хувьцаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хятадын компани Техаст хувьцаа авлаа

БНХАУ-ын газрын тосны компани CNOOC 1,08 тэрбум ам.доллараар Техасын өмнөд хэсэгт байрлах газрын тос, хийн орд газар бүхий талбайн 33 хувийн хувьцааг Chesapeake Energy корпорациас худалдан авсан байна.

Шинжээчдийн хэлснээр CNOOC-ын энэхүү худалдан авалт нь 2005 оноос хойшхи анхных аж. Тухайн үед тус компани 18,5 тэрбум ам.доллараар АНУ-ын Калифорни мужид нэгэн эрчим хүчний компанийг худалдан авч байсан байна.

CNOOC-ын Chesapeake-тэй хийсэн хэлэлцээр энэ ондоо багтан хүчин төгөлдөр болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж