Ам.долларын ханш иенийн эсрэг буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш иенийн эсрэг буурч байна

Олон улсын валютын сан болон Их долоогийн сангийн сайд нарын уулзалтаас дэлхийн валютын асуудлаар харьцангуй зөөлөн бодлого барих шийдвэр гаргасны дараа ам.долларын ханш иенийн эсрэг сүүлийн 15 жилийн турш харагдаагүй төвшинд хүртэл буурсан байна.

Ам.долларын ханш өргөн хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг суларч байгаа. Даваа гаригт хөрөнгийн биржүүд нэг ам.долларыг 81,37 иенээр арилжаалж байлаа. Иенийн ханш 1995 оны дөрөвдүгээр сард ам.долларын эсрэг хамгийн их буюу 79,75 иен болж байсан юм.

Өнгөрсөн сард Японы төв банкны зүгээс иенийн ханшийг зориудаар бууруулах гэж их хэмжээний иен зарж, ам.доллар худалдаж авсан ч төдийлөн нөлөө үзүүлээгүй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж