Нэмэлт хувьцаа арилжаалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Нэмэлт хувьцаа арилжаалж эхлэв

Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр өнөөдрөөс “Хай би Ойл” болон “Нако түлш” компаниуд нэмэлт үнэт цаас гарган худалдаалж эхэллээ. Анхдагч зах зээл дээр нэмж үнэт цаас гаргасан "Хай би ойл" ХК-ийн 738361 ширхэг, "Нако түлш" ХК-ийн 1180195 ширхэг хувьцааг нийт 398.7 сая төгрөгөөр тэргүүн ээлжинд худалдах авах захиалгын дагуу арилжсан байна. “Нако түлш” компани нь Монгол улсад анхны хагас коксын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах зорилгоор 2007 онд байгуулагдаж байсан байна.

Харин “Хай Би Ойл” ХК ажилласан тосны үйлдвэр байгуулах зорилгоор нийт долоон сая ширхэг хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж 1.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж