Калифорнид хүчтэй газар хөдлөлт болно

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Калифорнид хүчтэй газар хөдлөлт болно

Судлаачдын нэрлэснээр “хүчтэй нэгэн” газар хөдлөлт АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсгээр болох магадлалтайг өчигдөр хийсэн судалгаанаас олж мэджээ. Өмнөд хэсгийн бүс болох Сан-Андриасаас  Монтерейн бүс, Салтон нуур хүртэл газруудын доогуур богино холбоо үүссэн байна хэмээн Аризона мужын Их Сургуулийн судлаачид мэдээлжээ. Богино холбоо хэзээ ч доголдож магадгүй бөгөөд хэрэв доголдох л юм бол маш хүчтэй буюу 8.1 балл хүрэх газар хөдлөлт үүсэх ажээ. Энэ газар хөдлөлт нь 1857 онд Сан-Андриад үүссэн газар хөдлөлтөөс удаан хугацаагаар үргэлжлэх бөгөөд хүчтэй байх магадлалтай байна.
1857 онд тохиосон газар хөдлөлт нь Монтерей болон Сан Бернардино хооронд 320 км газар байсан бөгөөд 7.9 баллын хүчтэй байжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж