Хуулийг буцаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хуулийг буцаахаар болжээ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд “Төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй юм” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд хийлээ. Хэдийгээр энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн ч гэлээ тус намын бүлгийн хувьд бүлгийн хурлаараа хараахан хэлэлцээгүй байсан аж.

Бүлгийн гишүүдийн хувьд гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэхэд хэт таатай нөхцөл тавьсан байтлаа монголчуудаа ажилтай, хөдөлмөртэй байлгах талын эрх зүйн заалт дутмаг байгаа нь асуудал нэг тал руугаа хэтийдсэн гэж үзэн, дээрх шийдвэрийг гаргасан аж. Харин Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжиж, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм байна. Гэхдээ  хөгжилтэй орнуудын энэ талын туршлагыг судалж, харьцуулсан судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ч гаргажээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж