“Татар ажиллагаа” кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” кино нээлтээ хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Hero Entertainment”-ийн ээлжит шинэ бүтээл “Татар ажиллагаа” уран сайхны кино өчигдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийлээ.”Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны найруулагчаар Б.Баатар, продюсероор “Номадс сүлжээ ресторан”-ы ерөнхий захирал М.Есөнмөнх, Эрхүү хотын “Аист” телевизийн ерөнхий захирал Базархандаев Амгалан Ренчинович нар ажилласан байна. Харин киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, Н.Отгонбат, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, ОХУ-ын нэрт жүжигчин Д.А.Певцов, жүжигчин Ч.Ундрал, кикбоксчин Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл, бяцхан охин Б.Хулан нар тогложээ. Нээлтэд киноны уран бүтээлчид оролцсон юм. Харин дуучин Б.Амархүү Испанид тоглолттой яваа учир нээлтийн үйл ажиллагаандаа оролцож чадаагүй юм. Киноны нээлтийн үеэр “Гурван охин”, “Sound Of Kiss”, “Нэгүн” хамтлагийнхан ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Кинонд хүнд өвчтэй охин, эхнэр хоёртоо ажлаасаа халагдсан тухайгаа хэлж чадахгүй нууж яваа Тайвнаа гэх залуу гурван найзтайгаа нийлэн “Өрнө дорно” хэмээх хуучин ажиллаж байсан банкыг дээрэмдэх төлөвлөгөө боловсруулснаар бүх зүйл эхэлдэг байна.

    М.Дөл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж