Шударга ёсыг өөрсдөөсөө эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Шударга ёсыг өөрсдөөсөө эхэлнэ

“Шударга ёс -2010” аяны хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас “Шударга ёс, шударга ёсыг өөрөөсөө эхэлье” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын дэргэдэх болон харьяа агентлагуудыг оролцуулан иргэдийн дунд зохион байгуулж эхлээд байна. Эхний хэлэлцүүлгүүд Шүүхийн гүйцэтгэх алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтан, алба хаагчид, давхардсан тоогоор 84 иргэдийг оролцуулан зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээнийхээ талаар иргэдэд танилцуулж, гарын авлага, материал тарааж, шударга ёс, ил  тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынхаа тухай мэдээллийг хүргэлээ. Харин иргэдийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээнд гарч байгаа дутагдал, доголдол, хүнд сурталтай байдал, харилцааны соёлын алдааны талаар нэлээдгүй санал, гомдол гаргасан бөгөөд цаашид шударга ёсыг хангахад иргэдийн оролцоо чухлыг дурьдаж байлаа.

Хэлэлцүүлгийн явцыг орон нутгийн телевиз, FМ радиогоор тухай бүрд нь сурталчилж байгаа бөгөөд цаашид зохион байгуулагдах хэлэлцүүлгүүдэд иргэдийг идэвхитэй оролцохыг хүсэж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж