Түймэр унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Түймэр унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг “Даваатын ам” гэдэг газарт өнгөрсөн сарын 29-ний өдрөөс эхлэн 5800 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарсан билээ. Нийт 4012 га ойн, 1788 га бэлчээр  хамарсан уг түймрийг  энэ сарын 08-ны өдөр бүрэн унтраажээ. Гэвч унтраасан түймрийн ойролцоох Бумбат, Тавантолгой, Цацалт гэдэг газруудад түймэр цурман дотроо уугисаар байгаа аж. Тиймээс уугиж буй голомт бүхий газруудад холбогдох албаны 119 хүн, 11 морьтой 10 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж