Ленноны ойг шинэ хөшөөний нээлтээр угтав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ленноны ойг шинэ хөшөөний нээлтээр угтав

Домогт The Beatles-ийн төрсөн хот Ливерпульд Жон Леннонд зориулсан шинэ хөшөөг нээжээ. Хөшөө нь дэлхийн бөмбөрцгийн дүрс бөгөөд хөгжимтэй болон дайны эсрэг тэмцэлтэй  холбоотой элдэв бэлгэдлээр чимэглэгдсэн ба Ленноны төрсний 70 жилийн ойд түүнийг зориулжээ.

Хөшөөг нээхэд Ленноны анхны эхнэр Синтия тэдний хүү Жулиан нар байлцав. Синтия ба Жулиан цугларсан олонд талархал илэрхийлсэн байна. Гашуудаад хэрэггүй, Жон Леннон сонирхолтой сайхан амьдралыг туулж дэлхийд гайхамшигтай хөгжмийг бэлэглэн үлдээжээ гэж Синтия хэлсэн байв.

Ленноны сүүлийн жилүүдийн хань Йоко Оно талийгаач нөхрийнхөө ойг Исландад тэмдэглэсэн байна. Гурван жилийн өмнө Ленноны шүтэн бишрэгчдийн босгосон "Энх тайвны цамхаг" (Imagine Peace Tower) гэсэн дурсгалын хөшөөнд зул асаахыг Оногоос хүссэн байв. Тэр цамхаг дээр 24 хэлээр “Хорвоог өөртөө төсөөл” гэж бичсэн байна. Хөшөөнд асаасан зул Ленноны алагдсан арванхоёрдугаар сарын 8 хүртэл асах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж