Чилийн уурхайчдыг 13-наас дээш гаргаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Чилийн уурхайчдыг 13-наас дээш гаргаж эхэлнэ

Уурхайд боогдсон уурхайчид. Фото: ©AFP

Газрын 700 метрийн гүнд боогдсон 33 уурхайчдыг энэ сарын 13-наас эхлэн дээш гаргана гэж Чилийн Уулын баяжуулах  аж үйлдвэрийн яамны сайд Лоренс Голборн (Laurence Golborne) хэлсэн тухай Agence France-Presse мэдээлжээ.

Энэ мэдэгдлийг сайд бямба гаригт уурхайчдыг дээш гаргах цооногийг өрөмдөж дуусгасанд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хийсэн байна. Одоо уурхайчдад хүрсэн хонгилыг нүхийг томсгох мөн ханыг нь бэхлэх ажлыг хийж байгаа ажээ.
Өмнө мэдээлж байснаар нэг уурхайчинг дээш нь гаргахын тулд 20 орчим минут зарцуулах болно. Хоёр сар нар үзээгүй тэдэнд хар шил дамжуулан өгсөн ба капсулаар дээрээс эхлээд эмч, аврагчид бууж ирэн уурхайчдын биеийг үзээд хэнийг эхлэн дээш гаргахаа шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж