Эквадорын нийслэлд онцгой байдлын дэглэмийг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Эквадорын нийслэлд онцгой байдлын дэглэмийг сунгажээ

Кито хотын гудамжин дахь цэргийнхэн. Фото ©AFP

Төрийн эргэлт хийх есдүгээр сарын 30-ны оролдлогын дараа Эквадорын нийслэлд тогтоосон онц байдлыг дэглэмийг сунгасан тухай Agence France-Presse аравдугаар сарын 9-нд мэдээлсэн байлаа. Тус улсын бусад нутаг дэвсгэрт онц байдал тогтоосныг цуцалжээ.

“Нийслэлд онц байдлын хугацааг сунгах холбооны засаглалын шийдвэр нь цэргийнхэнд өөрийн хяналтаа дэд бүтцийн чухал байгууламжуудад тавих боломжийг өгч байна” хэмээн Эквадорын Аюулгүй байдлын яамны тэргүүн Мигель Карвахаль мэдэгдлээ.

Парламент нь төрийн зардлыг багасгах хуулийн төслийг дэмжсэний маргааш нь есдүгээр сарын 30-нд Эквадорт төрийн эргэлт хийх оролдлого гарсан юм.

Цалин хөлсөө хасуулахыг эсэргүүцсэн цагдаагийнхан нийслэлд үймээн гаргаад парламент ба нисэх буудлыг эзэлж хэдэн цагийн турш ерөнхийлөгчийн нэгэн эмнэлэгт боон саатуулсан байв. Цэргийнхэн ерөнхийлөгч Корреаг дэмжсэн ба тэд аравдугаар сарын 1-нд нийслэлдээ байдлыг гартаа авсан байна. Дараа нь Корреа онц байдал зарлан цагдаагийн эрхийг армийнханд шилжүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж