Ким хүүгийн хамт цэргийн парадад иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ким хүүгийн хамт цэргийн парадад иржээ

Ким Чон Ын (төвд нь). Фото ©AFP / KCNA via KNS

Пхеньян хотноо ням гаригт болсон цэргийн парад дээр Хойд Солонгосын лидер Ким Чен Ир ба түүний бага хүү Ким Чон Ын байсан тухай Agence France-Presse мэдээлж байна.

Тус орны түүхэнд хамгийн том болсон цэргийн парад БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын 65 жилийн ойд зориулагдан Пхеньянын төвд хийгдлээ. Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг энэ парадад  цэргийн 10 мянган албан хаагч, хуягт техник, пуужингийн системүүд  оролцоно гэж өмнө нь мэдээлж байлаа.

Хойд Солонгосын хэвлэл мэдээлэл парадын талаар мэдээлэхдээ уг арга хэмжээнд Ким Чен Ир байсныг онцолсноос өөр мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ "Ренхап" агентлаг Кимын залгамжлагч Ким Чон Ын парадад байсан гэжээ.

Өмнөд Солонгосын агентлаг лидерийн хүү үзэгчдийн дунд байгаа нь түүнд засгийн эрхээ өгөхөөр бэлтгэж буйн гэрч гэж онцолсон байна. Урь өдөр нь Ким Чен Ир бага хүүгийнхээ хамт төв цэнгэлдэх хүрээлэнгийн индрээс Хөдөлмөрийн намын 65 жилийн ойд зориулсан баярын тоглолтыг харжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж