Хойд Солонгосын өндөр тушаалын зугтагч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын өндөр тушаалын зугтагч нас баржээ

БНАСАУ-ын Ардын их хурлын дарга агсан хамгийн өндөр тушаалын зугтагч гэгдэж байсан Хван Чжан Еп ням гаригт Өмнөд Солонгос дахь гэртээ нас барсан байв. Ням гаригт 87 настай Хван Чжан Еп нас барсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр зүрхний дутагдал үхлийн шалтгаан болсон бололтой.  YTN мэдээлснээр тэр Хойд Солонгосын өндөр тушаалтны үхэл аллага мөн үү гэсэн хувилбарыг хууль хяналтынхан шалгаж байна.

Хван Чжан Еп 1950-иад онд Москвагийн их сургуулийн гүн ухааны ангийг дүүргэсэн  ба 1960-аад оны дунд үеэс “чучхейн боловсролын дээд шилтгээн” гэгдэх Ким Ир Сены нэрэмжит их сургуулийг удирдаж байгаад БНАСАУ-ын Ардын их хурлын дарга болсон байна. Тэрээр Хойд Солонгосын албан ёсны түүхийг бичигч гэгддэг, мөн Хойд Солонгосын үзэл суртал болсон “Чучхе” үзлийг тэр бас зохиосон гэдэг.

Хван Чжан Еп 1997 онд улс орноо орхин Өмнөдөд дүрвэн ирсэн байна. Сүүлийн 13 жилийг тэрээр нууц байдалд хамгаалалттай өнгөрөөжээ. Энэ жилийн долдугаар сард зугтагч гэсэн дүрээр Өмнөдөд ирсэн Хойд Солонгосын хоёр иргэн  Хван Чжан Епын амь насанд халдахаар бэлтгэж байсан гэх хэргээр 10 жилийн ял авсан билээ.  Хойд Солонгост эрх баригч Хөдөлмөрийн намын 65 жилийн ойгоо тэмдэглэж байгаа үеэр Хваны үхлийн талаар мэдээ  иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж