Хэтэрхий урт саналын хуудас сонгуулийг хүндрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хэтэрхий урт саналын хуудас сонгуулийг хүндрүүлэв

Киргизийн сонгуулийн санал хураах байранд. Фото ©AFP

Киргизийн төрийн эргэлтээс хойш парламентын сонгууль явагдаж сонгогчид 54 хувийн оролцоотой байлаа. Санал хураалт явагдаж байх үеэр саналын хуудас нь 70 см хүртэл урттай байснаас санал хураах хайрцаг дүүрч сонгуулийн ажиллагаанд анхны хүндрэл гарсан байна.

Иймэрхүү байдал үүссэнээс олон газар санал хураалт эхэлснээс хойш саналын хайрцгууд дүүрч хүндрэл гарсан байна. Санал хураалт тайван явагдаж эмх замбраагүй байдал гараагүй гэж Дотоод хэргийн яам мэдээлсэн байв.

Зарим санал хураах байранд ажиглагч нарыг оруулаагүй мөн саналын хуудас хаягдсан байсан зэрэг зөрчил гарчээ. Парламентын 120 суудлын төлөө улс төрийн 29 нас өрсөлдсөн байна. Энэ сонгуулиар шинэ парламент байгуулагдана. Өмнөх парламент нь төрийн эргэлтийн дараа тараагдсан байв. Шинэ үндсэн хуулийн дагуу сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулна. Энэ сонгуулиар Киргиз анх удаагаа парламентын засаглалыг сонгож байгаа бөгөөд тэр нь Балтийн орнуудыг тооцохгүй бол хуучин Зөвлөлтийн орон зайд ийм сонголт хийж байгаа анхны орон нь болох юм.

Хамгийн сүүлчийн мэдээгээр "Ата-Журт", КСДН, “Бүгд найрамдах нам, "Ар-Намыс", "Ата Мекен" намууд таван хувийг босгоо давсан санал авч парламентад суух болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж