Нобелийн шагналтны эхнэрийг гэрийн хорионд суулгав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтны эхнэрийг гэрийн хорионд суулгав

Лю Ся. Фото ©AP

Нобелийн энх тайвны шагнал авсан Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобогийн эхнэрийн Бээжин дэх гэрт нь бараг хорионд суулгалаа гэж Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээллээс иш татан Agence France-Presse энэ сарын 10-нд мэдээлсэн байна.

Freedom Now байгууллагын идэвхтнүүд  Лю Ся шоронд нөхрөө эргэсний дараа түүнийг бараг гэрийн хорионд суулгасан ба утсыг нь хураагаад удалгүй түүнийг шоронд суулгана гэж мэдэгдсэн гэж хэлж байна.

Нобелийн шагналтан өөрөө 2009 оны арванхоёрдугаар сараас шоронд сууж байна. Лю Сяобо "Хартия-08" тунхгийг зохиосон нь төрийн байгуулалтыг унагах гэсэн оролдлого гэж Хятадын эрх баригчид үзжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, Тяньаньмэнийн талбайн 1989 оны эсэргүүцэлд оролцогч Лю Сяобод Нобелийн шагнал олгосонд Хятадууд албан ёсоор дургүйцлээ илэрхийлэн шоронд суугаа гэмт хэрэгтэнд шагнал олголоо гэжээ. Мөн Норвеги, Хятадын хоорондын харилцааг тэр шийдвэр муутгаж магадгүй гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж