Тыва улс, Белгород, Костром, Магадан, Новосибирск ба Челябинскийн орон нутгийн парламент сонгогдоно. Эдгээр нутагт нэг суудлын төлөө дунджаар долоон хүн өрсөлджээ. Дагестанд нийтдээ 1090 санал хураалтаар хот, район, суурины төлөөлөгчид ба захирагчид сонгогдож байна.
Бүс нутгийн сонгуулиар нэг суудлын төлөө найм орчим нэр дэвшигч өрсөлджээ. Хамгийн анхны урьдчилсан мэдээгээр сонгуулийн ерөнхий дүр зураг тодорлоо. “Нэгдмэл Орос нам” Тывад 81,38, Магаданд 57,9, Новосибирскт 42,28, Челябинск-т 59,29 хувийн санал аваад байна. Эрх баригч нам зургаан бүсэд тэргүүлж байна.
Коммунистууд Тывад 6,28, Магаданд 14,83, Новосибирскт 26,24, Челябинск-т 10,61 хувийн санал авчээ.
Либерал ардчилсан нам Тывад 3,44, Магаданд 12,37, Новосибирскт 10,07, Челябинск-т 8,34 хувийн саналтай байна.
"Шударга Орос" Тывад 4,45, Магаданд 8,17, Новосибирскт 17,45, Челябинск-т 16,04 хувийн санал авав.
Нэр дэвшигчдээ дэвшүүлсэн нутагт "Оросын эх орончид", "Зөв үйлс" ба "Яблоко" хоёр орчим хувийн санал авсан байна. Эдгээр намууд долоон хувийн босгыг давсангүй. Анхны энэ дүн ерөнхийдөө өөрчлөгдөхгүй гэж болно.