Шварценеггер Медведевтай твиттаа солилцов

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Шварценеггер Медведевтай твиттаа солилцов

Арнольд Шварценеггер. Өөрийнх нь микроблогт тавигдсан зураг

АНУ-ын Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер аравдугаар сарын 10-нд Москвад айлчлахаар ирэв. Оросын нийслэлд ирснийхээ дараа тэрээр Twitter дээр өөрийн микроблогт бичлэг хийгээд нисэх буудлаас хотод ирж буй машинд суугаа зургаа тэнд байрлуулжээ.

“Дөнгөж сая Москвад газардлаа. Сайхан өдөр байна. Ерөнхийлөгч Медведевтай уулзахаа тэсч ядан хүлээж байна” гэсэн тэмдэглэлийг  тэр хийсэн байв. Үүний дараа удалгүй Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Калифорнийн захирагчид өөрийн блогоор хариу илгээжээ. "@Schwarzenegger, Москвад тавтай морилно уу” гэсэн байв. Медведевын твитын англи хувилбарт нь “Тантай болон таны төлөөлөгч нартай @skolkovo-д уулзахаар хүлээнэ" гэсэн хариу тавигдсан байлаа. Үүний зэрэгцээ Медведев блогтоо Шварценеггерыг найз гэсэн байна.Калифорнийн захирагч ч түүнд адил хариу барьжээ.

РИА Новости мэдээлснээр Шварценеггерыг дагалдан Америкийн Цахиуртын хөндийн венчурын сангууд ба шинэлэг технологийн компанийн төлөөлөгчид ирсэн байна. Тэрээр Медведевээс гадна Оросын сайд нартай уулзах юм. Оросын ерөнхийлөгч энэ жил Америкт айлчлахдаа Калифорнийн захиралтай уулзсан ба тэр үеэр Медведев өөрийн микроблогыг нээсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж