Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Светлана Медведева. "Россия 24" телевизийн кадраас

Орос ба Польшийн Тэргүүн хатагтай нар Смоленскийн дэргэд дөрөвдүгээр сарын нисэхийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо.

Польшийн ерөнхийлөгчийн онгоц сүйрсний бууринд босгосон дурсгалын чулуунд хоёр орны тэргүүн хатагтай Светлана Медведева, Анна Комаровская нарын толгойлсон толгойлсон төлөөлөгчид очиж цэцэг өргөсөн ба мөн тэнд католик, протестант ба үнэн алдартны шашны мөргөл уншигдлаа.

Ту-154 онгоц унасан буурин дээр үг хэлэхдээ Светлана Медведева Польшийн талд ерөнхийлөгч болон Оросын ард түмний эмгэнэлийг илэрхийлсэн байна. “Манай орнуудын түүх нягт холбоотой байсан ба энгийн биш хуудсууд ч байсан. Орос, Польшийн ард түмэн харилцан дэмжих, харилцан хүндэтгэх замаа энэ эмгэнэлийг туулсан шигээ олж байсан юм. Үүнийг өнөөдөр дурсаж байгаа нь бас нэг баталгаа юм” гэж Медведева хэлсэн байна.

“Энэ онцгой буурин дээр би өөрийн догдлолыг нууж чадахгүй нь. Амь үрэгдэгсдийн хамаатан садан урьсанд баярлалаа” гэж  Анна Коморовская мэдэгдлээ. Энэ арга хэмжээний дараа төлөөлөгчид Катыньд очин дурсгалын арга хэмжээг хийжээ. Дөрөвдүгээр сард сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцонд Польшийн улс төрийн элитийн 96 зүтгэлтнүүд явж байгаад амь үрэгдсэн билээ. Онгоцны ослын шалтгааныг нисэх багийн алдаа гэж тооцож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж