Хевронд террористуудын толгойлогчийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хевронд террористуудын толгойлогчийг устгав

Фото: ISRAland

Палестины эх сурвалжийн мэдээгээр Израилийн өөрийгөө хамгаалах арми бямба гаригийн орой Хеврон хотын Абу-Сненын дүүрэгт тусгай ажиллагаа явуулан хоёр террористыг устгасан байна.

Тусгай ажиллагааны явцад гурван байшинг бүслэн тэдний нэгийг буудалцаан эхлэнгүүт бульдозераар нураажээ. Найман цаг үргэлжилсэн ажиллагаанд нисэх хүчин оролцсон байна.

Алан хядагчид Бней Наимын зөрлөг дээр сарын өмнө дөрвөн израиль хүнийг хөнөөхөд оролцсон байжээ. Тэд ХАМА-ын "Азадин аль-Кассам" бүлгийнх бөгөөд эрэлд зарлагдсан  хүмүүс гэнэ.

Израилийн цэргийнхэн энд байдал хурцдаж магадгүй учир цэргийн томоохон хүчийг тасан гэнэ. ХАМАС өшөө авна гэж зарласан ба ФАТХ хөдөлгөөнийхнийг Израильтай хамтарлаа гэж буруутгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж