
Эдийн засгаа “эмчлэх” нэмэлт арга хэмжээ авснаар 450-500 мянган ажлын байрыг нэмэгдүүлж чадна гэж үзжээ.
Мөн эдийн засгийн багц бодлогоор хүүхэд хүмүүжүүлэх, эмчилгээ ба халамжийн орчныг улам боловсронгуй болгох болон орон нутгийн ба жижиг дунд аж ахуйн нэгжид үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтсан байна. Японы засгийн газрын төсөөлснөөр, дээрх бодлогуудыг хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэлийн нийт өртгийн бодит өсөлтийг 0.6 хувиар өснө гэж тооцоолжээ.
Б.БОЛОР